Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл юм.

  • Мөн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Гэр бүл дэх хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус харин дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл болохынхоо хувьд нийгмийн бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгагддаг.

    Гэр бүлийн хүчирхийлэл нь 1990-ээд оноос хойш манай нийгэмд нэлээд хэрэглэгдэх болсон.  Гэр бүлийн эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нь эмэгтэй гэр бүлийн хүрээнд төрсөн цагаасаа эхлэн өтлөх хүртлээ өөрийн амьдралын орчинд амсаж болох хүчирхийллийн хэлбэр.

     Гэр бүлийн болон ойр дотны харилцаатай этгээд буюу этгээдүүд бэлгийн харилцааны шинж бүхий үндэслэлээр үйлдсэн, бие махбод, сэтгэлзүйн болоод бэлгийн харилцааны шинжтэй, хэл амаар доромжлох, айлган заналхийлэхээс эхлээд бие махбодид хүнд гэмтэл учруулах, хулгайлах, бэртээж гэмтээхээр заналхийлэх, айлган сүрдүүлэх, албадах, мөрдөж мөшгөх, хэл амаар доромжлох, орон байранд хүчээр буюу хууль бусаар нэвтрэн орох, шатаах, өмч хөрөнгөө устгах, бэлгийн хүчирхийлэл, хүчээр гэр бүл болох, сүйт бүсгүйн инж сүй буюу төлөөстэй холбоотой хүчирхийлэл, бэлэг эрхтэнг бэртээж гэмтээх, замаар ашиглахтай холбоотой хүчирхийлэл, гэрийн үйлчлэгчийг хүчирхийлэх хүртэл, хүчирхийллийн шинжтэй бүх үйлдэл, мөн тийм үйлдэл хийх оролдлогыг "гэр бүл дэх хүчирхийлэл" гэж үзэх ёстой.  

Хүчирхийлэл хаана гардаг вэ?

o   Гэр бүлийн орчин                           

o   Хорих, түр саатуулах төв

o   Боловсрол олгох бүх л орчин

o   Ажлын байр

o   Хамт олны хүрээ

Гэр бүлийн хүчирхийлэл нь  4-н хэлбэрээр үйлдэгддэг байна.

1.    Гэр бүл дэх эдийн засгийн хүчирхийлэл:

2.jpgГэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнээ орон байр, хоол хүнс, хувцас хунар бусад эд хөрөнгө буюу хэрэгслүүдээс санаатайгаар салгах, тэдгээрт хохирогч хуулиар тогтоосон эрхтэй, өөрийн амьжиргааны эх үүсвэрт хяналт тавих, түүнээс хүртэх байдлыг хязгаарлах зэргээр илэрнэ.

    Гэрлэлт цуцлагдсан тохиолдолд хүүхдэд олгогдох тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тэтгэлэг төлөгчийн орлогын хэмжээнээс үл хамааран амжиргааны баталгаажих доод түвшинг харгалзахаар тогтоосон нь хүүхдийн наад захын хэрэгцээг хангахгүйгээр барахгүй хүчирхийллийг тэвчин амьдрах, эсвэл хүүхдийнхээ хэрэгцээг хязгаарласан цөөн хэдэн төгрөгийн тэтгэлгээс өөр зүйлгүйгээр гэрлэлтээ цуцлуулах гэсэн 2 сонголтын аль нэгийг хийхээс аргагүйд хүргэж байна.

    Нөгөө талаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хангалтгүй байгаа нь эмэгтэйчүүд хүүхдийн тэтгэлгийнхээ хойноос хөөцөлдөж, гэрлэлт цуцлагдсан хойно ч ГБХ-д өртөх нэг нөхцөл болж байна.

2.     Гэр бүл дэх бие махбодийн хүчирхийлэл:

    Гэр бүлийн нэгэн гишүүн, нөгөө гишүүнээ зодох, хохирогчийг үхэлд хүргэж болох буюу үхэлд хүргэсэн бие махбодийн гэмтэл санаатай учруулсан, бие махбодийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг нь хохироосон, нэр төр, алдар хүндийг нь гутаасан, өөрийн биеийн хүч, чадал, аливаа зэвсгийг ашиглан эмэгтэйн бие махбодид гэмтэл учруулах, гэмтээхийг хэлнэ.

    Хүчирхийлэл  нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлуудтай, тухайлбал архидалт, ядуурал зэрэг үзэгдлүүдтэй харилцан хамааралтай байна. Архидалт нь хүчирхийллийг дэвэргэхэд хүргэж байгаа гол нөлөөлөгч хүчин зүйлийн нэг юм. МУ-ын насанд хүрсэн хүн амын 51.2% нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэж байна.

3.    Гэр бүл дэх сэтгэл зүйн хүчирхийлэл:

    Гэр бүлийн нэг гишүүний үйлдэлтэй холбогдон гэр бүлийн нөгөө гишүүний сэтгэл зүйд нөлөөлсөн үгээр гутаан доромжлох, заналхийлэх, мөрдөн мөшгих, айлган сүрдүүлэх замаар өөртөө итгэх итгэлгүй болгох, өөрийгөө хамгаалах чадваргүй болгох, эмэгтэйг тусгаарлах, доромжлох, ичээх, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь хохирол учруулж болох буюу учруулсныг хэлнэ.

   Бие махбодийн дарангуйллаас гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй бүх эмэгтэйчүүд сэтгэл санааны хохирол эдэлдэг. Эхнэр болон найз бүсгүй, охиноо алахаар буюу хүнд гэмтэл учруулахаар заналхийлэх, хэрцгий харьцсаны улмаас эхнэрийгээ амь насаа хорлоход хүргэсэн гэмт хэрэг ч гарсан байна.

    Гэр бүлийн хүчирхийлэл, байнгын дарамтад байх явдал эцэстээ эмэгтэйчүүдийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж байна. Хуульч эмэгтэйчүүдийн холбооноос 2002 онд эмэгтэйчүүдийн хорих ангитай хамтарсан өдөрлөг зохиох үеэр 5 эмэгтэй хуульзүйн зөвлөгөө авсны 3 нь хамтран амьдрагчийн хүчирхийлэл, дарамтыг тэвчих аргагүй байдалд хүрч амь насыг нь хөнөөсөн хэргээр 15-аас дээш жилийн хорих ял эдэлж байлаа.  

4.    Гэр бүл дэх бэлгийн хүчирхийлэл:

    Гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнийхээ бэлгийн халдашгүй байдалд хууль бусаар халдах, түүнчлэн гэх бүл дэх насанд хүрээгүй гишүүний эсрэг бэлгийн шинж чанартай үйлдлийг хэлнэ. Нөхөр болон хамтран амьдрагчийн харилцааны явцад эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн олон хэлбэрийг гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хамтрагчийн хүчирхийлэл хэмээн нэрлэж тогтсон байна. 

   Бэлгийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн амьдралын бүх үе шатанд тохиолдож, гэр бүлийн хосууд, ойр дотны хүмүүс, төрөл төрөгсөд, танил найз нөхдийн хооронд, танихгүй хүмүүсийн зүгээс зэрэг маш өргөн харилцааны хүрээнд үйлдэгдэж байна.

  Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь бэлгийн харилцаанд албадах, эмэгтэйн зөвшөөрөлгүй, саналыг нь үл харгалзан бэлгийн харилцаанд оруулах, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг албадан бэлгийн харьцаанд оруулахыг завдсан, бэлгийн харьцаанд орсон, ингэхдээ дарамт учруулсан, согтууруулах ундаа, бусад мансууруулах бодисын нөлөөгөөр дээрх үйлдлийг хийсэн байхыг ойлгоно.

  Энэ нь эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхаж, дорд үздэг нийгмийн хандлагаас үүдэлтэй үйлдэгддэг эрх мэдлийн гэмт хэрэг, хувь хүний аюулгүй, халдашгүй чөлөөт байдлын эсрэг үйлдэл юм.

  Бэлгийн хүчирхийллийн хохирогч нь хэн ч байж болох ч ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд, охид өртдөг байна. Хүчин нь хүний бие махбодын гагцхүү "бэлгийн" эсрэг дайралт биш үнэн хэрэгтээ хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндийн бүрэн бүтэн байдал, өөртөө итгэх итгэл, нэр төр, сэтгэл санаа, бие махбодын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг юм.

  Хүчин болон бэлгийн халдлага нь эрх мэдлийн гэмт хэрэг бөгөөд хохирогчийг эрхшээлдээ оруулах сэдэлтээр, эрх мэдэл, хяналтыг мэдрэх зорилгоор үйлдэгддэгч манай улсын хууль тогтоомжид хүсэл тачаалын гэмт хэрэг гэж үзэх агуулгаар тусгагдсан байна.

  Бэлгийн дур хүсэл нь эмэгтэйчүүдийг хүчирхийлэх шалтаг, тайлбар нь болдог байна. Хүчинг зөвхөн хурьцал гэж тооцдог. Хүчиндэх гэмт хэргийн бүрдэл нь хурьцал эхэлмэгц төгсгөл болно. Хүчингийн хэрэг ихэвчлэн итгэл эвдэх, хуурах, эрх мэдэл болон эдийн засгийн хувьд эрхшээлдээ оруулах аргаар үйлдэгддэгийг үл харгалзан зөвхөн хүч хэрэглэх, эсхүл хэрэглэхээр заналхийлэх үйлдлийг хүчинд тооцдог. Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчин, бэлгийн хандлагын талаарх бодлого, эрх зүйн орчин хохирогчдод ээлтэй бус байна.

Ашигласан материал:

o   Монгол гэр бүл сэтгүүл   2008 №03 /14/               

                                               Гэр бүл судлалын багш, доктор   Б. Оюун-эрдэнэ       

o   Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам   

                                                /гарын авлага/       УБ 2003он 56хуу/

o   ГБХ-ийн 40р зүйл

o   МУ-ын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн

эпидемиологийн судалгааны тайлан. 2006, ЭМЯ, ДЭМЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн төв

o   Ерөнхий Ассемблийн Жаран нэгдүгээр чуулган Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа                                        

                                                                           /ерөнхий нарийн бичгийн даргын тайлан  122/

o   "Гэрлэлт дэх хүчингийн хэргийг шийдвэрлэх ба нотлох баримтын талаархи зарим асуудал" судалгаа                                                            

                                                                             М.Ичинноров  2003


start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
энхжаргал (зочин)

Saihan dishsen bn

батцэцэг (зочин)

хэрэгтэй мэдээлэл байна.

Сарнай (зочин)

Эрэгтэй хүн гэр бүл дэх бие мах бодийн хүчирхийлэлд автах тохиолдол байдаг уу? Хартай хэтэрхий нөхрийнхөө эрхийг боож, өөрийнхөө ургуулан бодох гайхамшигаас болж нөхрөө зовоох тохиолдол байдаг уу? мэдээж эрэгтэй хүн учир хүчирхийлэлийн эсрэг төвд хандахгүй нь ойлгомжтой ийм судалгаа байдаг уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)